Монгол Улсын төсвийн тухай хуулийн 8-р зүйлийн 8.1-т заасны дагуу 2025 оны төсвийн төслийг боловсруулан, НИТХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр танилцууллаа.
Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагч: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нийслэлийн 2025 оны төсвийн суурь орлого, зарлагыг 3 их наяд 226.4 тэрбум төгрөгөөр тооцож, нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байхаар, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийсллэд 60.3 тэрбум төгрөг хуваарилахаар тус тус баталсан.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх онд ДНБ-ний өсөлтийг 8 хувь, хэрэглээний үнийн өсөлтийг 6 хувиар тооцсон. Төсвийн тухай хуулийн 6.6.5.1, 67.6.3-т төсвийн төслийг боловсруулах явцдаа олон нийтэд танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг тусгана гэж заасны дагуу нийслэлийн 2025 оны төсвийн төслийг Ulaanbaatar.mn цахим хуудсанд 2024 оны 11-р сарын 15-аас эхлэн байршуулж, ОНХС, Имонголиа аппликейн болон цахим хуудсаар дамжуулан 2024 оны 4-р сарын 15-аас 6-р сарын 15-ны хооронд иргэдийн саналыг авсан.
Мөн 9 дүүргийн 400 гаруй иргэдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэгийг 2024 оны 11-р сарын 20-ны өдөр зохион байгуулж, иргэдээс нийт 147 мянга гаруй санал ирүүлснийг нийслэлийн санхүү төсвийн боломжит эх үүсвэрийн хүрээнд эрэмбэлэн төсвийн төсөлд тусгалаа.
Хүн амын тоо, авто тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаагаас авто замын сүлжээ өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүйд хүрээд байна. Статистик мэдээллээр Улаанбаатар хотын замын үндсэн хөрөнгийн үнэлгээ 1.5 их наяд байснаас 10 жилийн хугацаанд засвар шинэчлэлт хийгдэхгүй тохиолдолд 420 тэрбум төгрөг болж үнэлгээ буурахаар байна.
Авто тээвэр болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварыг хувь хэмжээг шинэчлэн тогтоохдоо автобусны татварын хувь хэмжээг бууруулж, цахилгаан тэжээлт авто машины татварын хувь хэмжээг 0 хувь байхаар тогтоож, бусад авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн хувьд 2010 оноос хойш татварын хувь хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй 14 жил болсон байна.
ИТХ-ын 2-р тогтоолоор нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоохдоо 4 мянган см/куб-ээс дээш суудлын автомашины зам ашигласны төлбөрийн хэмжээг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бусад тээврийн хэрэгслийг хувьд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй 12 дахь жилдээ мөрдөж байна.
Авто зам ашигласны төлбөр, авто тээвэр болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн татварыг нэмэгдүүлж тогтоосноор нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, өргөтгөн шинэчлэх, түгжрэлийг бууруулах, арчлалт, урсгал зардал, техник технологийг шинэчлэхэд зарцуулна.
Ирэх онд авто тээврийн болоон өөрөө явагч тээвсрийн хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг одоо дагаж мөрдөж буй тарифаас 5 дахин тогтоосноор нийслэлийн замын сангийн орлого 151.5 төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа.
Шууд дамжуулалт: