Б.Нарангоо
Ерөнхий редактор
Өмнөговь
2024.12.02 12:53
1521
Өмнөговь аймаг Цогтцэций сумын нэгдүгээр сургуулийн хана цуурч, нуралт үүсжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит нэгдүгээр  сургуулийн хананд цууралт өгч, нуралт үүссэн байна.

Тус сургууль 1500 сурагчтай бөгөөд хоёр ээлжээр хичээллэдэг. Мөн актлагдсан дотуур байранд сурагчид амьдардгаас хэзээ нурах нь тодорхойгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

 Энэ нуралтаар хүүхэд эрсдэж гэмтээгүй ч нөхцөл байдал хүнд байгаагаас эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль руу нь явуулаагүй байна.

Цогтцэций сум хоёр сургуультай бөгөөд Мөрөөдөл хоёрдугаар сургууль нь нэмэлт элсэлт авах боломжгүй байрны хүрэлцээ хүртээмж нь муу юм байна. 

Уг нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 960 хүүхдийн сургууль баригдахаар төлөвлөгдсөн ч ашиглалтад бүрэн гүйцэд ороогүй. Иймээс тус сургуулийн 1500 сурагч эрүүл аюулгүй орчинд суралцах эрхээ эдэлж чадахгүй,  ковидын үеийнх шиг  цахим хэлбэрээр хичээлдээ суух л боломж үлджээ.