МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. МАН Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх, төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцжээ.
Л.Мөнхбаатар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга: 2025 оны төсвийн тухай хуулийг ЗГ хуулийн хугацаанд буюу 9-р сарын 1-ны өдөр өргөн мэдүүлсэн. Тус төслийг УИХ хүлээн авч хэлэлцүүлэг хийж, 11-р сарын 8-ны өдөр баталсан. Харин баталсан төсөвт Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавьж, хоригыг УИХ хүлээж авсан байдаг.
Тиймээс цаашид хэрхэн хэлэлцэх дэг шаардлагатай болсон. Учир нь тус харилцааг зохицуулсан зохицуулалт хангалтгүй байсан. Харин холбогдох байнгын хороод буюу УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг уг төслийг боловсруулж, чуулганаар хэлэлцүүлсэн. Чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтаар уг төсөл олонхийн санал авч чадалгүй, дэмжигдээгүй.
Тийм учраас 2025 оны улсын төсвийг засгийн газарт буцаах буюу уг хуулийг хүчингүй болгох шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор засгийн газраас төсвийн тухай хуульд нэмэлт оруулах шаардлага байна гэж үзэн хуулийн төсөл боловсруулж оруулж ирсэн.
Харин МАН-ын хурлаар нэн яаралтай горимоор хэлэлцэхийг нь дэмжсэн.
Сангийн сайд Б.Жавхлан: УИХ-аас 2025 оны төсвийг засгийн газар дахин боловсруулж 12-р сарын 10-ны дотор оруулж ирэхээр болсон. Гэвч бидэнд зохицуулалтгүй шинэ нөхцөл байдал үүссэн. Тиймээс зайлшгүй энэ удаагийн хуулийн зохицуулалтыг өргөн барьсан. Бид 30 гаруй жилийн хугацаанд төсвийг нэг удаа л өргөн барьдаг хуулийн цагалбартай.
Бид 9-р сарын 1нд дараа оныхоо төсвийн тухай хуулиа өргөн барьдаг цагалбартай. 9 сарын 1нд өргөн барихын тулд маш их бэлтгэл ажил хийгддэг. Харин энэ удаад цаг хугацаандаа багтаж УИХ-д өргөн барьсан.
Өмнө өргөн барьсан төсвийн үндсэн суурин дээр ерөнхийлөгчийн хориг болон УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу засварууд хийгдэж, буцаад өргөн барихад бэлэн болох юм.
Шууд дамжуулалт: