Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, “Дөрвөн бэрх хөгжил сан” хамтран хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд өөрсдөө жүжгээ найруулан, өөрсдөө тоглох уралдааныг зарлаж зохион байгуулсан билээ. Тус тэмцээнд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 10 сурагч шалгаран үлдсэн юм.
Жүжгийн үеэр
- Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн 10 ангийн сурагч Б.Отгонзул
- Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн 12 ангийн сурагч Б.Амарболд
- Баянзүрх дүүргийн Амгалан сургуулийн 12 ангийн сурагч Г.Хүслэн
- Баянзүрх дүүргийн Амгалан сургуулийн 12 ангийн сурагч М.Мөнхбат
- Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй сургуулийн 12 ангийн сурагч Б.Анхбаяр
- Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй сургуулийн 12 ангийн сурагч Х.Намуун
- Хан-Уул дүүргийн 7 дугаар сургуулийн 12 ангийн сурагч О.Уянга
- Чингэлтэй дүүргийн Бадмаараг ахлах сургуулийн 11 ангийн сурагч Д.Бямбажаргал
- Чингэлтэй дүүргийн Бадмаараг ахлах сургуулийн 11 ангийн сурагч Ө.Мөнгөншүүдэр
- Чингэлтэй дүүргийн Бадмаараг ахлах сургуулийн 11 ангийн сурагч Г.Хонгорзул нар Нийслэлийн боловсролын газрын шагнал болох “Манлай сурагч” алтан медалиар тус тус шагнууллаа.
“Offline class” жүжиг нь виртуал драмын жүжиг бөгөөд “OFFLINE CLASS” гэдэг нь нэр нь англи хэл дээрх “OFFLINE-интернэт холболтгүй, цахим бус” “CLASS-хичээл, сургалт” гэсэн үгсийн нийлбэр юм. Харин “виртуал драм (VIRTUAL DRAMA)” гэдэг нь интернэт, видеогийн платформууд дээр зөвхөн цахим орчинд бүтээгддэг эсвэл цахим орчныг ашиглан тоглогддог жүжиг, кино эсвэл драмын төрөл юм.