УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэх юм.
1. УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төсөл
2. УИХ-ын чуулганаар хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
Өнөөдөр 64 гишүүн ирцээ бүртгүүлсэн ч 48 гишүүн саналаа өгсөн байна.
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулахыг яаралтай горимоор хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн байна. Ингэснээр төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг төсвийн байнгын хороо руу шилжүүллээ.