Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.12.02 15:03
1581
Г.Тэмүүлэн: Цагалбартай холбоотой асуудлыг хэлэлцэн, баталсны дараа төсвийг шинээр өргөн барина

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээс тодрууллаа. 

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: Цагалбар, цаг хугацаатай холбоотой өөрчлөлтүүдийг оруулж байгаа. Энэ оны төсөв дээр өмнө нь үүсэж байгаагүй нөхцөл байдал үүссэн. 

Төсвийн тухай хуулиараа бол УИХ 11-р сарын 15нд, аймаг орон нутаг 12-р сарын 5нд төсвөө хэлэцэнэ гэх үэрэг цаг хугацааны цагалбар байдаг. 

Харин дээрх хугацаатай холбоотой хуулинд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан. Тиймээс өнөөдөр юм уу маргааш гэхэд төсвийн цагалбартай холбоотой асуудлыг хэлэлцэж батална. Батлагдсаны дараа нь ирэх 7 хоногоос 2025 оны төсвийг шинээр өргөн барихаар төлөвлөж байна. Үр ашиггүй зардлуудаа танах, төсвийг алдагдалгүй байлгах  чиглэлийг өгсөн. Ингэснээр доод тал нь 1.9 их наяд хасагдах байх гэлээ. 

Шууд дамжуулалт: