Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.12.02 15:18
1440
Э.Батшугар: Урсгал зардлыг танаж болох ч нийгмийн суурь үйлчилгээг танаж болохгүй

УИХ-ын гишүүн Э.Батшугараас төсөвтэй холбоотой асуудлын талаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Улсын төсвийн нэг төгрөгийн зарцуулалт ч нэг том малгайн дотор байх ёстой. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийг сайжруулах ёстой. Нэг төгрөг нь эргээд 2, 3 төгрөг болох ёстой. Нөгөө талдаа ард иргэдийнхээ амьдралын чанарыг бууруулж болохгүй гэх малгайн дотор аль ч улс орны төсөв батлагдаж явдаг. 

Зэсийн үнэ буурах нөхцөл байдал үүссэн. Ингэснээр манай улсын экспортын орлогыг бүрдүүлж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний орлого багасах нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. 

Том зургаар нь харвал төсөв дээр танах зүйлүүд байгаа. Жишээлбэл, Нэн шаардлагатай биш, ТЭЗҮ нь бүрэн бүтэн боловсруулагдаагүй байгааг танаж болно. Урсгал зардлуудыг танах боломж ч байгаа гэж харж байна. Яагаад гэхээр өнгөрсөн парламентын ажлын хэсэг ч тодорхой хэмжээгээр танадаг байсан. Гэхдээ нийгмийн суурь үйлчилгээ буюу боловсролын салбар, эрүүл мэнд, цагдаа, хүчний салбараас танаж болохгүй. 

Шууд дамжуулалт: