Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.12.02 15:55
1782
Н.Ганибал: Аймгийн ИТХ дээр хууль зөрчсөн, хууль зөрчих гэсэн үйлдлүүд гаргаж байна

АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. АН-ын бүлэг гурван асуудлаар хуралдсан байна. 

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: АН-ын бүлэг гурван асуудлаар хуралдсан. 

1. Улаанбаатар хотын түгжрэл 20 минутын хот бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар

2. Төсөвт ерөнхийлөгч хориг тавьснаар дэгийн хувьд зохицуулах ёстой шаардлага үүссэн. Хэлэлцүүлэг эхэлж байгаатай холбоотой Сангийн сайдын мэдээллийг сонссон.

3. УИХ-ын тогтоолын төсөл өргөн барих нь зүйтэй гэх шийдвэр гарсан. 

АН-ын ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал: Намтай холбоотой асуудлын талаар мэдээлэл хийхэр боллоо. Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын дунд шат буюу аймаг, сум, дүүргийн засаг дарга нар ерөнхий сайдаар батламжлагдаж ажилдаа орсон. Гэвч харамсалтай нь аймгийн иргэдийн хурал дээр ганц нэг хүний зөрүүтэй, хууль зөрчсөн, хуулийг зөрчих гэсэн үйлдлүүд гарч байна. Сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшигчид цаг хугацаандаа бүртгүүлээгүйгээс болж МАН-ынхан бүгд нэр дэвших эрхгүй болж байсан. 

Харамсалтай нь тухайн үед шүүхийн шийдвэр тэдний талд гарч сонгуульд оролцсон. Хууль зөрчсөн нөхдүүд ялалт байгуулаад, аймгийн ИТХ-д нэр дэвшсэн. Тэд хууль бус үйлдлүүдийг хийж байна. 

Шууд дамжуулалт: