Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.12.02 16:09
1500
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Одыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар Шинээр томилогдсон Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар талууд бодлогын түвшинд хэрхэн хамтран ажиллах талаар болон цаашдын ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхим нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.