Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.12.03 11:39
1137
З.Төмөртөөмөө: Сайжруулсан шахмал түлш үүргээ гүйцэтгэсэн

НИТХ-ын ээлжит хуралдаан өчигдөр болж өндөрлөсөн. Харин Тавантолгой түлш ХК Нийслэлд шилжиж байгаа юм. Тиймээс НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөөгөөс тодруулга авлаа.

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө: Тавантолгой түлш ХК Нийслэлд шилжиж ирж байгаатай холбогдуулж саналаа хэлсэн. 2019 2020, 2021 оныг харж болно. 2020 онд агаарын бохирдол 50 хувиар буурсан гэж иргэн бүр, тухайн үеийн дарга нар бүгд л ярьдаг байсан. Харин сүүлийн 2-3 жил агаарын бохирдол буцаад ихсээд байна. 

Миний зүгээс тус компани нийслэл руу шилжиж ирж байгаа учраас ажлын хэсэг гаргаж өгөөч, би өөрийн биеэр ахална. Тавантолгой компанийг нэг шалгая, нягтлах шаардлагатай байна.Иргэд худлаа яриагүй, утаа хуучных шиг ихсээд байна гэдэг асуудлыг чуулган дээр тавьсан. 

Өмнө нь тавантолгой түлш ХК Засгийн газар, Эрдэнэс тавантолгой компаниас санхүүждэг байсан. Одоо бол нийслэл ачааллаа үүрээд, асуудлыг нэг талд нь гаргах хотын даргын шийдвэр гарсан. Өмнө нь нийслэл тээвэрлэлт, агуулах, борлуулалтын урамшуулал зэргийг хариуцдаг байсан. 

Гэхдээ шахмал түлш үүргээ гүйцэтгэсэн. Сайн байсан. Гэхдээ одоо ахиад шалгая. Хэдий иргэдийн ухамсрын асуудлаас үүдсэн осол гэмтэл байгаа ч гэсэн төр иргэнийхээ амь насыг хамгаалах ёстой.

Шууд дамжуулалт: