Өнөөдөр Хууль зүйн сайд асан Б.Энхбаярт холбогдох хэргийн талаар Eren.mn сайтын эрхлэгч Р.Саруултөгс мэдээлэл хийлээ. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж буй сэтгүүлчдийг удаа дараа гүтгэсэн гэлээ.
Erennews сайтын ерөнхий эрхлэгч Р.Саруултөгс: Улс төрчид хэвлэл мэдээллийнсалбар руу гүтгэж, нийгэмд муухай харагдуулдаг болсон. Үүний нэг жишээ нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр юм. Өнгөрсөн 7 хоногт манай сайт хууль зүйн сайд асан Б.Энхбаяртай холбоотой мэдээллийг гаргаж олон нийтэд түгээсэн. Тодруулбал, Б.Энхбаяр Хятадуудаас сонгуулийн мөнгөө босгосон уу гэх нийтлэл гаргасан. Миний бичсэн нийтлэл нотлох баримттай.
Энэ хүн хууль зүйн сайдаар есхөн сар ажиллахдаа ямар ямар хууль бус үйлдэл гаргасан гэдгийг нийтлэлдээ дурдсан байгаа. Гэтэл энэ нийтлэл гарсны дараа хууль зүйн сайд асан Б.Энхбаяр намайг гүтгэсэн. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн хүн ажил үүргээ гүйцэтгэж байгаа жирийн сэтгүүлчийг гүтгэсэн.
Надад нэг ширхэг нүүрсний машин байтугай нүүрсний хэлтэрхий ч байхгүй.
Өнгөрсөн оны 12-р сард Б.Энхбаяр хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа "Нүүрсний- гэх сонсгол зохион байгуулсан. Энэ сонсгол нь тухайн үедээ нийгэмд дуулиан тарьсан.
Гэтэл Б.Энхбаяр нэр бүхий нэвтрүүлэгт оролцох үедээ "Нүүрсний машинтай 50 сэтгүүлч" байдаг гэж хэлсэн. Тухайн үедээ зүгээр л нийгэмд сенсаци тарьсан. Үүнээс болж сэтгүүлчид нүүрсчин болсон.
Гэтэл Б.Энхбаяр өнөөдрийг хүртэл нүүрсний машинтай гэх 50 сэтгүүлчийн нэрийг зарлаагүй.
Гэвч өнөөдөр намайг ахин нүүрсний машинтай сэтгүүлчдийн нэг гэж гүтгэсэн.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Б.Энхбаяр нүүрсний машинтай гэж цоллосон. Н.Өнөрцэцэг Б.Энхбаярын боловсролын зээлийн сангийн асуудлыг олон нийтэд мэдээллэсэн учир ингэж цоллуулсан. Үүнд Б.Энхбаяр өс хонзон санаж, нүүрсний машингүй Н.Өнөрцэцэг сэтгүүлчийг нүүрсний машинтай болгож харлуулсан гэж би харж байгаа гэлээ.
Шууд дамжуулалт: