Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.12.03 13:41
931
Нисэх онгоцонд “туулайчилж” ирсэн эмэгтэй Америк руу буцахыг хүсэхгүй байна

Нью-Йоркоос Парис хүртэл нисэх онгоцонд “туулайчилсан” эмэгтэй нь 57 настай Светлана Дали болохыг тогтоолоо. Тэрээр Америк руу буцаж нисэхгүй хэмээн цамнасан тул Парисын Шарль де Голь нисэх онгоцны буудал дээр үлджээ. 
Нисэх онгоцонд ямар ч бүртгэлгүй, тийзгүй явж ороод Парист ирсэн эмэгтэй нь Оросын иргэншилтэй, Францын визгүй тул Францын хил давуулаагүй хэмээн Францын цагдаагийн газраас мэдэгдэв. 
Светланаг нисэж ирсэн газар руу нь буцаах гэсэн ч тэрээр хүсэхгүй байна. “Би Америк руу буцмааргүй байна. Одоо намайг шүүх, шүүгч л тийшээ буцааж чадна” хэмээн эмэгтэй өгүүлжээ.