Дэлбэрэлтэд өртсөн Эдү апартмент 207-р байранд хулгай оржээ. Хэргийг тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Эдү апартмент 207-р байр ... тоотод хаалга, нойлын суултуур, ванн хулгайд алдагдсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Д-н эзэмшлийн дээрх тоот бүхий орон сууцнаас бүргэд хаалга, угаалгын өрөөний суултуур, ванн, модон хаалга, пракитан шал, паар зэрэг эд зүйлсийг Н,(32 нас ) А,(29 нас) Б(32 нас) нар нь хулгайлсан үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Мөн тус орон сууцанд иргэд орж бие засах явдал гарсаар байгааг оршин суугчид нь хэлж байсан юм.