Сураггүй алга болсон 16 настай охиныг өнөөдөр эсэн мэнд олжээ.
СХД-ийн Тахилт орчмоос 16 настай эмэгтэй хүүхэд 11 дүгээр сарын 27-ны өглөө 07:00 цагт хичээлдээ яваад сураггүй болсон гэх дуудлага мэдээллийг холбогдох байгууллагад өгсөн байна. Улмаар цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу 12 дугаар сарын 02-ны өдөр хүүхдийн явсан маршрутыг олж тогтоожээ.
Харин өнөөдөр эрэн хайх ажиллагаа амжилттай болж, охиныг эсэн мэнд олж охиныг ар гэрт нь хүлээлгэж өглөө.