Вьетнамын үл хөдлөх хөрөнгийн магнат Труонг Ми Лан дэлхийд хамгийн томд тооцогдох банкны луйвар хийсэн хэргээр цаазын ял сонсоод байсан. Тэрээр ялын дээд хэмжээг давж заалдсан ч шүүх дээр ялагджээ.
68 настай Труонг Ми Лан ийнхүү амь амьдралаа аврахаар уралдаж байна. Вьетнамын хуулиар, хулгайлж луйвардсан хөрөнгийнхөө 75 хувийг улсад буцааж төлвөл цаазаар авар ялыг бүх насаар нь хорих ял болгон өөрчилдөг аж.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард анхан шатны шүүхээс Труонг Ми Ланыг улс орны тав дахь том банк Saigon Commercial банкийг нууцаар хяналтдаа авч, арав гаруй жилийн турш хий хоосон пүүс компаниар дамжуулан зээл, бэлэн мөнгө гарган авч байсан хэрэгт буруутган цаазаар авах ял оноосон юм. Тэрээр нийтдээ 44 тэрбум доллар зувчуулжээ6