Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.12.04 12:29
1267
Ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургууль, Ханнс-Зайделийн сантай хамтран "Ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2024.11.28) зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашид шийдвэрлэх арга замаа тодорхойлж, холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхийн зэрэгцээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад оршиж байлаа.
Тус хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль болон МУИС, Байгаль орчны иргэний зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож, санал бодол, байр сууриа илэрхийллээ.