Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.12.04 12:35
1397
Ч.Батзориг: Цаашид шахмал түлшийг үе шаттайгаар шахаж, цэвэр эрчим хүчээр солих хэрэгтэй

Агаарын бохирдлын эсрэг нийтдээ 1.8 их наядыг зарцуулсан гэх тооцоо бий. Тиймээс Нийслэл цаашид агаарын бохирдлыг бууруулах тал дээр хэрхэн ажиллах талаар нь НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзоригоос тодрууллаа.

НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг: Энэ 8 сард УИХ-ын тогтоол гарч Тавантолгой түлш ХК Нийслэлд ирсэн. Түүнээс өмнө өнгөрсөн 7 жилийн хугацаанд агаар орчны бүх асуудал Тавантолгой түлш ХК-д тогтож ирсэн. Сүүлийн 7 жилийн хугацаанд Эрдэнэс тавантолгойгоос 1 тн тутамд үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлшний зөрүүнд 2 их наядыг өгсөн. 

Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэх, хадгалах, гэрээт борлуулагчаар худалдан борлуулахад нийтдээ 340 тэрбумыг зарцуулсан. 

Цаашдаа шахмал түлшийг  үе шаттайгаар шахах ёстой. Цэвэр эрчим хүчээр солих ёстой гэсэн анхны төсөөллийг оруулж ирж байна. Одоогийн байдлаар 200 мянган өрх түлш түлж байгаагийн 100 мянгыг хийн түлшинд шилжүүлэх зорилт тавьж байна. 

Нэг айл жилдээ сая гаран төгрөгөөр сайжруулсан түлш авч түлж байна. Энэ нөхцөл байдал хэвээрээ байна. Иргэдэд ачаалал болохгүй, улсын төсөвт тодорхой хөрөнгө оруулалт оруулахгүйгээр одоо өгч байгаа ссанхүүжилтийг шахмал түлшнээс хийн түлшинд олгох замаар утааны асуудлыг 70-80 хувь шийднэ. 

Гэхдээ тодорхой хугацаанд сайжруулсан шахмал түлш өөрийнхөө үүргийг гүйцэтгэж ирсэн. Харамсалтай нь яндангийн тоо жилээс жилд буурахгүй байгаа. Бүгдийг орон сууцжуулах боломж байхгүй. Нөгөөтээгүүр цахилганаар халаах боломж байхгүй. 

Шууд дамжуулалт: