Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.12.04 15:32
835
Юн Сок Ёлыг огцруулахаар парламентад хандлаа

Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин болох Ардчилсан нам болон өөр таван нам, эвсэл хамтран Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулахаар парламентад хүсэлт гарган (impeachment) хэлэлцүүлэхээр болов.

Юн Сок Ёл “Үндсэн хуулийн эмх журам”-ыг тогтоохоор өчигдөр онц байдал зарласан ч парламентын дэмжлэгийг хүлээж чадаагүй. Түүний нам парламентад цөөнхийн байр суурьтай.

Парламентын гишүүд Ерөнхийлөгчийг огцруулах зургаан намын хүсэлтийг хэлэлцээд олонхийн буюу гуравны хоёрын саналаар дэмжвэл Юн Сок Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ. Ерөнхийлөгчийг огцруулах эсэх санал хураалт 72 цагийн дотор болох ёстой тул 7-нд, эсвэл 8-нд болохоор байна. 300 гишүүний 200 нь дэмжвэл огцруулах хүсэлтийг батламжлах аж.