Монгол Улсад жилд 7200 гаруй хавдрын тохиолдол шинээр бүртгэгдэж 4556 хүн хавдрын оношоор нас барж байна. Өөрөөр хэлбэл, Манай улсын таван иргэн тутмын нэг нь хорт хавдартай гэх статистик судалгаа гарчээ.
Өнөөдөр иргэд өглөө сэрээд л хорт хавдрын эмчилгээнд явах гэсэн юм хандив цуглуулж байна гэх мэдээллүүдтэй цахим орчинд таардаг байх. Санхүүгийн бүх нөөц боломжоо шавхаж гадаадын сайн эмнэлэг бараадах гэж тэр шүү дээ. Мөн хавдартай иргэдийн хамаарал бүхий арван хүн санхүүгийн гүн хямралд удаан хугацаагаар ордог байна.
Иргэн Б.Анхзаяа: Манай охин найман настай тархины хорт хавдартай мөн тархи нь усжилттай байна гэж оношлогдсон. Бид судалж байгаад БНХАУ-д тархины ус авах хагалгаанд оруулахаар болсон ч байр, машины зээлтэй тул 150 сая төгрөг хувиасаа гаргах боломжгүй хандив цуглуулж, бусдаас зээлсэн. Энэ үед хугацаа алдагдаж хагалгаанд орсон боловч дийлдээгүй. Бид охиноо алдаад, өртэй үлдсэн" хэмээн ярьх нь даан ч халагламаар...
Хорт хавдрын эмчилгээ өртөг өндөр, хорт хавдрын бай эмчилгээ даатгалд ороогүй, санхүүгийн бэрхшээл алхам тутамд тулгардаг нь үүнээс харагдаж буй юм.
Гэтэл манай улсын хувьд Хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөрийн тогтоолоо хүчингүй акт болгож ЭМД-ын сангийн алданги 300 тэрбум хүрчихсэн, төсөвгүй, УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагч нар агаарын бохирдлоо түлш рүүгээ чихээд сууж байна.
Иргэд эрүүл мэндээ хамгаалах үүрэгтэй хэдий ч агаарын бохирдол, түгжрэл зэргээс үүдэлтэй стресс хэрээс хэтэрч, хүнсний аюулгүй байдал үл хангагдсанаас болж эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд байх эрх нь зөрчигдсөн монголчууд хэдэн мянгаараа хавдраар нас барж, ард нь үлдэгсэд ядуусын эгнээнд шилжсээр байна.
Б.Амирлан