Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дууслаа. УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас зарим зүйлийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Хөрөнгө оруулалтын зардал буюу томоохон замуудаас хасалт хийгдсэн. Гэхдээ яг аль зам гэдгийг нь Сангийн яамнаас тодруулах хэрэгтэй байх.
Манай яамны хувьд хамгийн бага төсөвтэй гурван яамны нэг байгаа. Манай яамны урсгал зардлаас тодорхой хасалтууд хийгдсэн. Гэхдээ бүх яамдууд дээр хасалт хийгдэж байгаа. Тиймээс батлагдсан төсвийн дагуу манай яам үйл ажиллагаа явуулах боломжтой.
Сангийн сайд Б.Жавхлан бүх сайд нартай уулзаж ямар хасалт хийх талаар ярилцсан.
Дэлхийн чиг хандлагаас манай томоохон төслүүд 5 жилээр хоцорч байгаа. Улс төржилтөөс, буру ойлголтоос болж хойшилдог. Бид нар ахиад газрын ховор элемент ашиглах дээр 5 жил алдахад дэлхийн алхаа гишгээнээс хоцроод ахиж ярих боломжгүй болно. Тиймээс бид иргэдэд зөв ойлголт өгч, мэдлэгжүүлэх шаардлагатай байгаа.
Халзанбүргэтэй дээр хууль зөрчсөн, манай салбартай холбоотой ямар ч асуудал байхгүй. Бид нэг амаараа хөгжил яриад, нөгөө тийшээ харж хөгжилд хүргэх салбараа муулаад байж болохгүй.