Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.12.04 17:29
2854
Л.Энх-Амгалан: Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, халамжаас нэг ч төгрөг хасагдахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. ХНХ-ын сайд Л.Энх-Амгалангаас хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж, халамжаас хасалт хийх болон гадаадаас ажиллах хүчин авах асуудлын талаар тодрууллаа. 

ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан: Өмнө нь тодорхой салбарууд дээр гаднаас ажиллах хүч авахад квот тогтоодог байсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр авдаг байсан. Энэ дээр өнгөрсөн 5-р сард засгийн газрын шийдвэр гараад уул уурхай, банк санхүү, мэдээлэл технологийн салбараас бусад салбар дээр квот тавихаа больсон. 

Гэхдээ хөнгөлөлтийг 50 хувь болгох шийдвэр гарсан. Гэхдээ тус шийдвэрийг хэрэгжүүлэх гэхээр гадаадаас ажиллах хүчин авах хуулийн заалт дээр өөрчлөлт оруулахгүй бол засгийн газрын шийдвэр бодитоор хэрэгжиж чадаагүй. 

Тийм учраас бид журмаа хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн 7 хоногт засгийн газарт би хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Засгийн газар дэмжээд, УИХ-д өргөн барих гэж байна. 

Миний багцад хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж байдаг. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжээс нэг ч төгрөг хасахгүй. Төрийн албан хаагчдийн цалингийн нэмэгдлийн 6 хувиас нэг ч төгрөг хасахгүй. Мөн халамж хасагдахгүй.

Харин манай яамны урсгал зардлуудаас хасагдаж байгаа.