“Ice top” хамтлагийн реппер Хаагий нас барсан гэх харамсалтай мэдээлэл хип хоп ертөнцийг цочоолоо. Тэрээр нойр булчирхайн хорт хавдар туссаны улмаас биеийн байдал нь хүндэрч Япон улсад эмчилгээнд явсан билээ.
Гэвч тус улсын эмч нар түүнд хагалгаа хийх шаардлагагүй хэмээн эмчилгээ хийгээд буцаасан юм байна. Талийгаач Хаагийгийн эмчилгээний зардалд урлагийнхан дэмжлэг үзүүлж, хамтарсан хандивын тоглолтыг зохион байгуулж, хурдан эдгэрэхийг хүсч байсан юм. Гэвч аймшигт өвчин авьяаслаг реппер залууг ид хийж бүтээх насанд нь бурханы орон руу авч одлоо.
Талийгаачийн ар гэрийнхэн болон төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.