Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.12.05 11:14
2695
МХХ: Ерөнхий сайдын албан тушаалыг Ерөнхийлөгч хэмээн бичиж, бичилтийн алдаа гаргасанд хүлцэл өчье

Төрийн ордонд болж буй хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан тушаалыг Ерөнхийлөгч хэмээн бичсэн асуудал олны анхаарлыг татаж байна. Уг асуудалд Монголын Хуульчдын холбооноос залруулга гаргалаа.

Залруулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ардчилсан үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн мэндэлсний 90 насны ойд зориулсан Олон Улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус үйл ажиллагааг Монголын Хуульчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хурлын постер болон зарим ажлыг хариуцан гүйцэтгэж байна. Энэ хүрээнд танилцуулга постер бэлтгэж дэлгэц дээр гаргахдаа Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээн бичиж, бичилтийн алдаа гаргасанд хүлцэл өчье.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО