Жолооч торгуулиа төлөөгүй бол жолооны үнэмлэх сунгах, ангилал өөрчлөх, авто машины шилжилт хөдөлгөөн хийх эрхйиг хязгаарлах аж. Мөн Торгох шийтгэлийг төлж дуусах хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хууль, журамд заасны дагуу түр саатуулах хашаанд шилжүүлнэ гэж ТЦА-аас мэдээллээ.
Торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлаж, нийтэд тустай ажил хийлгэх хуулийн зохицуулалттай.
Торгуулиа 15 хоногийн дотор төлөх бөгөөд хугацаанаас өмнө төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлдэг. Харин торгууль төлөх хугацаа хэтэрвэл сар тутамд торгуулийн 10 хувийг нэмж төлдөг зохицуулалттай.