Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Уул уурхайн 100 тн-ын чиргүүлтэй том машинууд, цементын машинууд, Замын Үүдээр орж ирж байгаа импортын ачаа барааны машинууд замыг эвдэж, дуусгаж байна. Тиймээс энэ замаа эргэж харж, өөд нь татах хэрэгтэй байна. Ингэж байж осол аваар, иргэдийн аюулгүй байдлыг хангана.
Тиймээс зам засвар дээр ирэх жил онцгой анхаарна. Зам засвар дээр улсын төсөв дээр юу ч байхгүй. Тэгэхээр хураамжаараа бид замаа засдаг болно. Сайхан замаар явъя гэвэл хураамжаа төлөх хэрэгтэй.
Мөн төмөр замын талаар тодорхой мэдээлэл өгмөөр байна. 75 жилийн өмнө баригдсан энэ төмөр зам тухайн үеийн техник тоног төхөөрөмжөөсөө хамаараад уулын бэл, усны хаялаг дагаж баригдсан. Хурд нь 40 км/цагийн хурдтай байгаа. Тэгэхэд гадны орны ачаа тээврийн төмөр замын хурд 100-150 км байна. Харин зорчигч тээврийн төмөр замын хурд 350 км/цагийн хурдтай байна. Үүнээс бид ямар хэмжээнд байгаагаа харж болно.
Орчин үед уулыг сэтлээд, усан дээгүүр гүүр тавиад замыг шулуун тавьдаг болсон. Сүүлийн үед баригдсан замууд дандаа ингэж баригдсан. Тийм учраас төмөр замаа дахиж барина. Гурван улсаараа хамтарч барина. Баруун, зүүн замыг явуулна гэхдээ төр хувийн хэвшлийн түншлэлээр явуулна.
Шууд дамжуулалт: