Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас хавдар судлалын үндэсний төв 2-ийг барих болон бусад асуудлаар тодрууллаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлгийг барьж байгуулах нь зүйтэй гэдэг дээр бүх УИХ-ын гишүүд санал нэгтэй байгаа. Зураг, төсөв, тендэр шалгаруулалтын ажил явагдаад тус ажлыг хийх компани нь шалгарсан байгаа. Харин зураг, төсөв нь ирэх оны 6-р сарын 30нд дуусна. 95 мянган м/кв талбайтай, 400 орчим тэрбум болох эхний тооцоолол нь гараад байгаа.
Одоогийн байгаа хавдар судадлын үндэсний төь БЗД-т буюу хотын зүүн хэсэгт байрлаж байгаа учраас Хавдар судлалын төв 2-ийг төвлөрлийг сааруулах талаасаа СХД-т буюу баруун зүгт барина.
Барих газар нь шийдэгдээд, зураг төсвийн асуудал нь хийгдэж байгаа учраас ирэх оны төсөвт дэд бүтцийн асуудал, барилга эхлүүлэх эхний ээлжийн 7.9 тэрбум төгрөгийг шийдүүлэхээр ирэх оны төсөвт тусгасан байдлаар өргөн барьсан. Барилга хамгийн багадаа 3-4 жилийн дотор баригдах байх гэж тооцоолж байна. Энэ хугацаанд хавдрын өвчтэй иргэд амьдарч байгаа бүс нутгаасаа тусламж үйлчилгээ авдаг байх нь чухал гэж харж байгаа.
Нэг төв байгуулаад, тэр дээрээ улс даяараа ирж бөөгнөрч эмчилгээ үйлчилгээ явдаг тогтолцооноос салах ёстой. Тийм учраас аймаг, орон нутгуудад хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах ёстой. Энэ чиглэлээр техник, тоног төхөөрөмжөөр хангах 35 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн байгаа.