Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.12.05 14:07
461
Сэрэмжлүүлэг: Нэг нас 9 сартай хүү гэртээ ганцаараа цоожлогджээ

Өчигдөр нэг нас 9 сартай хүүхэд гэртээ ганцаараа цоожлогдсон байсныг Нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиж тусламж үзүүлжээ.

Тодруулал, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд бага насны хүүхэд гэртээ ганцаараа цоожлогдсон тухай дуудлагыг 12-р сарын 04-ний өдрийн 12:01 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Б /1 нас 9 сартай, эрэгтэй/ цоожлогдсон байсныг ажиллаж хаалгыг онгойлгож өгсөн байна.

Тиймээс бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь орхихгүй байх, учирч болох эрсдлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.