Өчигдөр биткойны үнэ 100.000 долларт хүрч шинэ рекорд тогтоолоо. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп крипто зах зээлийн талаар нааштай бодлого баримталж магадгүй гэсэн итгэл найдварын улмаас хамгийн том крипто зоосны үнэ ийнхүү тэнгэрт гарчээ.
Трамп Wall Street буюу дэлхийн хамгийн том хөрөнгийн биржийг Үнэт цаас, биржийн хорооны экс тэргүүн Пол Аткинсаар удирдуулна хэмээн зарласнаас хэдхэн цагийн дараа биткойны үнэ ингэж өсөөд байна.
Аткинс нь хөрөнгийн биржийн одоогийн тэргүүн Гари Генслерийг бодвол крипто зах зээлийг илүүтэй дэмждэг нэгэн. Биткойн зоос эзэмшигчид 100.000 долларын босгыг тун баяртай угтан тэмдэглэцгээж байна.