Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны үеэр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр: Бид эдийн засгаа босгох хэрэгтэй. Манайх гэдэг айл баян болж байж иргэдийн амьдрал сайжирна энэ бол зарчим. Улсын эдийн засаг босоод ирвэл иргэдийн цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Энэ бол тухайн улсын эдийн засгаас хамааралтай гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Тийм учраас ойрын үед явагдах томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ хэрэгжиж байж Монголын эдийн засаг маш тогтвортой, айдас хүйдэсгүй болох юм. Ирэх жилээс цалин, тэтгэвэр тэтгэмжээ 6 хувиар нэмнэ.
Хуулиар баахан зардал, халамж нэмчихсэн. Баахан мөнгө тараадаг болчихсон. Энэ хуулиудаа буцаагаад цэгцлэх хэрэгтэй. Цэгцлэхгүй бол төсвийн урсгал зардал өдрөс өдөрт нэмэгдэнэ. Тэр урсгал зардлыг дарга нар хэрэглэж байгаа юм шиг ярьдаг буруу ойлголт улам хавтгайрна.
Тийм учраас илүү зардал бүрийг хассан хуулиудыг баталж өгөөсэй гэж хүсэж байна.