Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.12.05 15:00
1204
Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд огцорлоо

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Батлан хамгаалахын сайд Ким Ён Хёний огцрох өргөдлийг хүлээн авч Саудын Араб улсад суугаа элчин сайд Чой Бюн Хюкийг Батлан хамгаалахын шинэ сайдаар томилжээ.

Ким Ён Хён лхагва гаригт огцрох өргөдлөө өгөөд байсан. Ерөнхийлөгч онцгой байдал зарлахад түүнийг гол үүрэг гүйцэтгэсэн гэцгээж байна.

Юн Сок Ёл уржигдар шөнө онц байдал зарлаж, цэргийн дэглэм тогтоохыг хүссэн ч парламентын дэмжлэг авч чадалгүй бүтэлгүйтсэн билээ. Сөрөг хүчний улстөрчид түүнийг огцруулах бичгийг өргөн барьж парламентаар хэлэлцүүлэхээр болсон юм.

Ерөнхийлөгчийг онц байдал зарлах хэрэгтэй хэмээн ятгасан хүн нь гагцхүү Батлан хамгаалах салбарыг удирдаж байсан Ким Ён Хён хэмээн бичиж байна.