Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.12.05 15:18
2441
М.Нарантуяа-Нара: Эрүүл мэндийн сайд долоон эмнэлгийн удирдлагыг сольсон байна

УИХ-ын Чуулган ЗГ-аас шинээр өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийг яаралтай горимоор хуралдан, хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: "Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сайд болсноосоо хойш долоон эмнэлгийн удирдлагыг солилоо. Тэр дундаа Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн захирлыг сольсон байна.

Маш том засвар үйлчилгээг амжилттай зохион байгуулж байсан сайн удирдлагыг эмнэлгийн ачаалалтай, эх хүүхдүүдийн өвчлөл хамгийн их үед удирдлагыг нь солиод байдаг нь ямар учиртай юм. Тэгээд салбарын ямар ч ойлголт мэдээлэлгүй хүмүүсийг түр орлон гүйцэтгэгчээр тавиад байгаад эмнэлгийн ажилтнууд эсэргүүцэж байна. Угаас маш ачаалалтай байгаа эмч ажилтнууд удирдлагатайгаа нийцэхгүй ажил хаялт зарлавал энэ олон хүүхэд, ээжүүдийн амь насыг та яаж хариуцах вэ" хэмээн Эрүүл мэндийн сайдаас асуулт асуулаа.