Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.12.05 17:44
243
Францын Ерөнхий сайд огцрохоор боллоо

Францын парламент дээр Ерөнхий сайд Мишель Барнид итгэл үзүүлэх эсэх санал хураалт болж барууны болон зүүний үзэлтэй улстөрчид итгэл үзүүлэхгүй гэсэн тул тэрээр огцрохоор болж байна.

Ерөнхийлөгч Эмануэль Макрон Ерөнхий сайдыг огцорсон нь дээр хэмээн мэдэгдэл хийсэн ч түүний байр суурь бас ганхжээ.

Ийнхүү Евро бүсийн хоёр дахь том эдийн засаг болсон Францын улс төрд тодорхойгүй байдал үүсч, хөрөнгө оруулалтын зах зээл, хөрөнгийн биржийн арилжаанд муугаар нөлөөлж эхлэв. Парламентын сонгууль долдугаар сараас өмнө зарлагдахгүй бололтой.

Европын холбооны Brexit-ийн хэлэлцээрийг удирдаж байсан ахмад улстөрч Барни нь орчин үеийн Францын Ерөнхий сайдын албыг хамгийн богино хугацаагаар хашсан хүн болж байна.

Хамгийн сүүлд 1962 онд Жорж Помпидугийн Засгийн газар итгэл хүлээлгэх санал хураалтын улмаас огцорч байжээ.