Өнөөдөр засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн. Гэхдээ төсөв эцэслэгдэн батлагдаагүй байна. Тиймээс төсөвийн асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
Боловсролын сайд П.Наранбаяр: Танах боломжтой зүйлийг яг бяслаг шахаж байгаа юм шиг сайн танаж чадсан төсөв орж ирж чадсан гэж харж байгаа. Өнөөдрийг хүртэл төсөв хэлэлцэж ирсэн арга барил дээр сануулах дохио болж байна. Өөрөөр хэлбэл төсөв хэлэлцэх арга барилаа өөрчлөх цаг болсон гэдэг нь харагдаж байна.
9 сар хүртэл иргэдийн санал бодлыг хүлээн авдаг болсон. Жишээ нь боловсролын салбарт 70 гаруй мянган иргэнээс санал ирсэн. Хүүхэд бүрт компьютер, багш бүрт компьютер хөтөлбөрөө хэрэгжүүлээч. Мөн урсах болон хувьсах зардлаа нэмэгдүүлээч, цалин хангамжаа нэмэгдүүлээч гэх саналууд голлон ирсэн байсан.
Энэ цагалбараа бариад явбал болохоор юм байна гэж харагдаж байгаа.
Боловсролын салбараас 152 тэрбум төгрөг хасагдсан. 2025 онд батлагдсан байсан нэмэлт санхүүжилттэй төсөв 4.4 их наяд байснаас 152 тэрбум нь хасагдаж байгаа. Гэхдээ одоогоор эцэслэгдэн батлагдаагүй байна.
Шууд дамжуулалт: