Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.12.06 15:22
2224
Гадаад руу ажилд зуучилна хэмээн олон тооны иргэнийг хохироосон этгээдийг албадан авчирлаа
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Г”-г энэ оны 12 дугаар сарын 05-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
 
Уг этгээд нь олон тооны Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучилна хэмээн хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. 
Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран зохион байгууллаа.