Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.12.06 15:49
2235
БНХАУ-ын иргэний амийг хөнөөсөн хэрэгт хоёр Монгол иргэнийг шалгаж байна

Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор "Чингис хаан" нисэх буудалд өчигдөр буусан, тэднийг тосож авсан хятад иргэдийг барьцаалж, нэгнийх нь амийг галт зэвсгээр хохироосон хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Харин тус хэрэг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт гарсан бөгөөд тус хэрэгт БНХАУ-ын 2 иргэн, Монгол Улсын 2 иргэнийг холбогдуулан шалгаж байна. 

Тодруулбал, БНХАУ-ын 2 иргэнийг барьцаалж, ар гэрээс нь мөнгө нэхэн зодож, улмаар БНХАУ-ын 1 иргэний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт БНХАУ-ын 2, Монгол Улсын 2 иргэнийг холбогдуулан шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.