Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.12.06 18:09
1556
Утааны сонсгол хийхийг дэмжиж 13 мянган иргэн талбай дээр ирж гарын үсгээ зуржээ

Утааны эсрэг жагсаал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Харин өнөөдрийн байдлаар 13 мянган иргэн өөрийн биеэр ирж саналаа өгсөн байна. 

Иргэн Ч.Ганжавхлан Утааны сонсгол хийхээр ийнхүү иргэдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Харин D Parliament цахим хуудсанд 70,808 иргэн гарын үсгээ зуржээ. 

D парламентаар 33.000 иргэн санал хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд тухайн иргэдийн ирүүлсэн тодорхой асуудалд ажлын хэсэг байгуулах, 70.000 мянга болон түүнээс доош иргэд дэмжсэн бол хяналт шалгалтын хуулийн дагуу хяналт шалгалтын түр хороо байгуулж асуудлыг хэлэлцэх төслийг санаачлах, 100 мянга болон түүнээс дээш хүн дэмжсэн тохиолдолд УИХ болон бусад шийдвэрийг хэлэлцэх юм.