Английн "Арсенал" клуб Германы шигшээ болон "Реал Мадрид"-ын хагас хамгаалагч Сами Хедираг 20 саяар авахаар болжээ. Түүнээс өмнө Германы шигшээ нутагтаа ирэн фанатуудтайгаа баяраа тэмдэглэх үеэр Сами Берлиний ТВ-д ярилцлага өгсөн байна. Энэ үеэр багийн анд Лукас Подолски " Сами Арсенал, Арсенал.." хэмээн орилсон байна. Сами Хедира "Арсенал"-д ирэх болсон шалтгаан нь энэ клубт шигшээ багийнх нь гурван тоглогч M.Өзил, П.Мертезакер, Л.Подолски нар байгаатай холбоотой бололтой. "Арсенал" клуб одоо түүнтэй хувийн гэрээ байгуулвал бүх зүйл бүтэх гэнэ.