Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.12.09 09:54
2528
Брэд Питт хүүхдүүдтэйгээ Зул сар тэмдэглэхийг хүсэж байна

Анжелина Жоли, Брэд Питт хоёр салснаас хойш жүжигчин залуу хүүхдүүдтэйгээ холбоо тасарсан нь ямар ч нууц биш. Тэд Мэддокс (23 настай), Пакс (18), Захара (19), Шило (18), ихэр Нокс болон Вивиен (16) нарын ээж, аав. Шинэ жил, Зул сарын баяр ойртоод ирэхэд Брэд Питт ихэд гунигладаг болоод удаж байна.

“Брэд хүүхдүүдээ их санаж гунигладаг болсон. Тэд нартайгаа хамт байхыг, тэр тусмаа өөрийн төрсөн өдөр болон Зул сарыг хүүхдүүдтэйгээ өнгөрөөхийг хүсэж байгаа” хэмээн түүний ойрын нэг хүн Page Six сэтгүүлд ярьжээ.

Энэ сарын 18-нд 61 нас хүрч байгаа Брэд охин Шилодоо ихэд гомдож сэтгэлээр унасан аж. Учир нь Шило насанд хүрсэн даруйдаа эцгийнхээ Питт овгоос татгалзахаар хуулийн байгууллагад ханджээ.

Энэ бүгдийг Анжелина зохион байгуулж, хүүхдүүдийг нь өөрийнх эсрэг эргүүлж байгаа хэмээн Оскарын шагналт жүжигчин үзэж байгаа аж. Брэд, Анжелина хоёр 2016 онд салснаасаа хойш шүүх дээр маргалдсаар яваа.

Жүжигчин бүсгүй Францад байдаг Chateau Miraval дарсны эдлэнгээ худалдахаар шийдсэн нь Брэдийн уурыг барж маргааныг улам дэвэргэжээ. Хуримынх нь тайз болж байсан энэ газрыг зарахыг зөвшөөрөхгүй, энэ эдлэн 100 хувь минийх байх ёстой хэмээн Брэд Питт мөчөөгөө өгөхгүй үзэлцэж байна.

Брэд Питт 2022 оноос хойш үнэт эдлэлийн Anita Ko брэндийн эзэн Инес де Рамонтой хамт амьдарч байна.