Рэп хөгжмийн томхон төлөөлөл Jay-Z 2000 оны нэгэн үдэшлэг дээр Диддигийн хамтаар 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт холбогджээ. Энэ талаарх гомдол холбооны шүүх дээр ирсэн аж. Рэппер дуучин энэ гомдлыг худал гүтгэлэг, гомдол мэдүүлэгчийн өмгөөлөгчийн зүгээс ирж байгаа сүрдүүлэг хэмээн нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэв. Энэ хэргийн тухай гомдол анх аравдугаар сард Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүх дээр иржээ. Тухайн үед Jay-Z-ийг хариуцлагад татаж байна хэмээн нэрийг нь дурдаагүй, нэр алдартай А гэдэг хүн хэмээн бичсэн байсан аж.