Согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж осгож нас барах тохиолдлын тоо нэмэгджээ.
Энэ оны 12-р сарын 4-ний өдөр Увс аймгийн Хадаан ус гэх газарт 41 настай эмэгтэй А-г осгосон байдалтай нас барсан байхад нь олжээ. Уг хэргийг Увс аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна.
Амь хохирогч А нь энэ оны 11-р сарын 7-ны өдөр оршин суугаа газраасаа сураггүй алга болсон гэж Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт эрэн сурвалжлагдаж байжээ.
Мөн энэ оны 3-ны өдөр Булган аймагт байрлах Хүүшийн хөндий гэх газарт хүн осгож нас барсан байна гэх дуудлага мэдээллийг шалгахад 48 настай эрэгтэй Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоциклтой онхолдож нас барсан хэргийг тус аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.
Тиймээс баяр ёслолын өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэгнийгээ ганцараанг нь явуулахгүй байж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү.