Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.12.10 16:27
2089
А.Амартүвшин: Иргэдэд 32 мянган зуух зээлээр олгосноор утаа 3-5 хувь буурна

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд олон өвлийг үзэж буй. Бид уг асуудлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор А.Амартүвшингээс тодрууллаа.

А.Амартүвшин: Засгийн газрын 27-р тогтоолоор “Таван толгой түлш” ХХК-ийн хувьцаа нийслэлд шилжин ирсэн. Ингэснээр нийслэл шахмал түлшний үйлдвэрлэл дээр анхаарах боломжтой болсон.

Сайжруулсан шахмал түлшийг өдөр бүр шинжилж байгаа. Шинжилгээгээр хүчиллэг, хүхэрлэг хий, ялгарах тоосонцор нь 1-2 дахин бага, илчлэг нь 1-2 дахин их гарсан. Цахим орчинд явсан хөгцтэй түлшний тухайд нь хадгалалтын горим алдагдсан буюу 2-3 жил хадгалсан түлш байсан нь тогтоогдсон. Агаарын бохирдол өмнөх жилүүдтэй харьцуулахад ижил, хэвийн түвшинд байгаа. Харин хүхрийн хэмжээ нэмэгдсэн үзүүлэлт нэмэгдсэн. Шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш Улаанбаатарын утаа 50-60 орчим хувиар буурсан. Технологийн алдаа гараагүй.

32 мянган зуухыг шинэчлэх шаардлагын хүрээнд стандартын шаардлага хангасан, угаарын хий бага ялгаруулдаг зуухны тендер зарлагдсан. Иргэдийг ногоон хөгжлийн зээлд хамруулж уг зуухыг олгоно. Ингэснээр агаар орчны бохирдол 3-5 хувь буурна, угаарын эрсдэл 32 мянган айлын хэмжээд буурна. Мөн том төслүүд хэрэгжсэнээр 2028 он гэхэд агаарын бохирдол 50 хувь буурахаар харагдаж байгаа.