Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.12.10 16:56
1964
Д.Өлзийбат: Ирэх онд түлшээ улам сайжруулж, утааг 30-40 хувь бууруулах туршилт хийгдсэн

Шахмал түлштэй холбоотой асуудлаар "Тавантолгой түлш" ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбатаас тодрууллаа.

Д.Өлзийбат: "Тавантолгой түлш" бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанарын хяналтыг хөндлөнгийн лабораториудаар хийлгэж ирсэн. Харин 2023 онд дэргэдээ лабораторитой болж бүтээгдэхүүний техникийн шинжилгээг бүрэн өөрсдөө хийдэг болсон.

Энэ хүрээндээ бид лабартори дээрээ барьцалдуулагчийнхаа цардуул болон ислэгийг тодорхойлохын тулд химийн бодис ашиглаж байгаа болохоос шахмал түлшиндээ ашиглаагүй. Бүтээгдэхүүнийхээ чанарыг хянахын тулд бид химийн бодис ашигласан.

Химийн бодисын зөвшөөрөлгүй байж байгаад битүүмжлэгдсэн гэх асуудлын тухайд бид зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаад байсан ч харамсалтай нь гараагүй байсан. Түлшин дээр технологийн алдаа гараагүй, түүхий эдийн найрлагад өөрчлөлт ороогүй. Ирэх онд бид түлшээ улам сайжруулж, түүхий эдээ солих бүх судалгааг хийгээд явж байгаа бөгөөд утааг 30-40 хувь бууруулах туршилт хийгдсэн байгаа. УИХ-аас биднийг шалгах ажлын хэсэг гарсан тэд ажлаа хийх байх.

Шахмал түлш утааг 50 хувь бууруулсан гэдгийг маш олон судалгаагаар баталсан. Гэхдээ ирээдүйд шахмал түлшийг түлэхээ болих нь зөв. Хөгжлийнхөө шатаар л явж байна. Ирэх жил 20 мянган айлыг хийн түлш рүү шилжүүлнэ, зуух солино гээд олон ажил хийгдэж, утаа тэр хэрээрээ буурна.