Түүнийг Чиара Мартини гэдэг. Италийн Сардини арлын уугуул. Жинхэнэ нэр нь Олибиа ч одоо бүртгэл дээр ийм нэр байхгүй. Чиара гэдэг нь Харилцааны шинжлэх ухаанаар их сургууль төгссөн 38 настай компанийн эзний хуурамч нэр. Тэрээр амьдралдаа эрс өөрчлөлт хийж, өөр дээр нь ирсэн эрчүүдийг цэнгэн жаргуулаад явуулдаг эртний мэргэжлийг сонгожээ. Нэг зочилсон эрэгтэй түүн дээр заавал эргэж ирдэг аж. Чиара зүгээр нэг үйлчилгээ үзүүлдэггүй, бүхэл бүтэн туршлага, дурсамжийг санал болгодог. Тэр бол Италийн хамгийн үнэтэй, ганган хээнцэр, мэргэжлийн эскорт (биеэ үнэлэгч). Зөвхөн өөрт таалагдсан эрчүүдээ сонгож уулздаг. El Mundo түүнтэй уулзаж ярилцжээ.
- Та Confesiones de una cortesana (Дээд зэрэглэлийн биеэ үнэлэгчийн өчил) хэмээн ном бичжээ. Яагаад эскорт биш, дээдсийн биеэ үнэлэгч гэж нэрлэх болов?
- Миний уулзалт зүгээр нэг бүдүүлэг секс биш. Би нэг бие цогцосыг зээлж авдаггүй, харин уригдсан хүнээ соёл, бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүрэн цэнгүүлдэг. Заримдаа гоё хоол ч хийж өгнө. Эрчүүд надтай харилцаа тогтоодог. Өгөх, авахын баяр жаргалыг эдэлж, алжааж амраад явдаг. Би бол гуравдугаар мянганы дээдсийн, дээд зэрэглэлийн (cortesana) биеэ үнэлэгч.
- Та энэ ажлаа хэзээ эхэлсэн бэ?
- Дубайд нэг компанид нэг жил ажиллаж байхдаа. Чөлөөт цагаараа энэхүү зугаа цэнгэлийг туршиж үзмээр санагдаад зар тавьсан.
- Яагаад Чиара Мартини болчихов?
- Миний гэр бүл намайг битгий мэдээсэй гэж л... Би хамтрагчтай, гэхдээ бид ярилцаж байгаад л хамтрагчаа сонгочихдог. Өөр амьдрал байгаа биз.
-Утсаар яриад ирсэн хүн их муу, муухай хүн байх тохиолдол байх уу?
-Байхгүй. Учир нь би их зөнтэй. Хүмүүстэй их харилцдаг болохоор утсаар ярилцаад л харилцуурын ард ямар хүн байгааг мэдчихдэг. Намайг шаардаж, шахаад эвгүй байдалд оруулах хүн гэдгийг шууд л мэддэг. Тийм хүн миний хаалганы гадна л үлдэнэ.
- Таны үнэ хэд вэ?
- Нэг цаг нь 550 евро. Цаг хагас бол 650, хоёр цаг нь 750 евро. Нэгдүгээр сард энэ үнэ жаахан нэмэгдчихдэг. Мөн жаахан урт, удаан уулзалт байж болно. Дээд зэрэглэлийн тогоочтой, тансаг хоолноос бага бага амтлаад л. Дарвуулт завь, тансаг зуслан гээд өөр өөр газар байж болно. Мэдээж төлбөр нь өндөр, урьдчилж хийх хэрэгтэй.
- Тийм үйлчилгээ ямар үнэтэй байх вэ?
-Дөрвөн цаг нь 1500 евро. 24 цаг нь 5.000, 48 цаг нь 10.000 евро.
- Хамгийн алдартай, эрэлттэй үнэ тариф аль нь вэ?
- Гурван цагийн 1.000 еврогийн үйлчилгээ. Хоёр цагийг нь жаргалдаа зарцуулаад үлдсэн цагийг нь өөр зүйлд зарцуулна. Би нэг л зүйл бус, өөр өөр зүйл санал болгох дуртай.
- Onlyfans-аар дамжуулж үйлчилгээгээ санал болгодог хүүхнүүд, залуусын талаар ямар бодолтой байдаг вэ?
-Тэд 15 минутын дотор алдаршаад алаад өгнө гэж боддог болсон. Нийгмийн сүлжээний нөлөө юм л даа. Гаднаас ажиглаж байгаа хүний хорхойг хөдөлгөх тусам чи өөрийгөө гоё, хөөрхөн гэж бодох болно. Өнөөдөр секс нь зурагтаар ч хэвийн зүйл болж. Гэхдээ миний бодлоор хэзээ ч давж болохгүй хязгаар гэж байх ёстой.
-Нэр алдартай хүнтэй уулзаж байв уу?
- Өнгөрсөн зун нэг алдартай бизнесмэнтэй уулзсан. Би түүнийг таньсан ч түүнд юу ч хэлээгүй. Дараа нь нэг алдартай эмэгтэй дуучинтай уулзсан.
- Сонирхуулаад ярьчихаар хөгжилтэй зүйл юу байна?
- Өнгөрсөн зун нэг дарвуулт хөлгийн экипажтай уулзсан л даа. Хөлгийн ахмад, залуурчин, дэд ахмад гээд. Дарвуулт хөлөг нь зангуугаа татаад зогсох үед тэд над дээр ирсэн. Ганц ганцаараа над дээр ирж байна гэсэн чинь юу ч мэдэлгүй гурвуулаа зэрэг хүрээд ирсэн.
- Тэгээд гурав, дөрвүүлээ юу яадаг гэсэн үг үү?
- Нэг эхнэр нөхөр хоёртэй уулзаж л байсан. Тэд арай өөр юм амтлахаар ирсэн хэрэг. Бас нэг удаа 50 насныхаа ой, бас хуримынхаа ойг тэмдэглэж байгаа хос над дээр ирсэн.