Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "Өмнөговь аймагт монгол инженерийн зохион бүтээсэн давхар шаталттай зуухыг айлууддаа өгсөн нь үр дүнтэй байгаа. Бид орон сууцанд нийтээр шилжиж, хийтэй холбоход урт хугацаа шаардана. Иймээс нэг ч угаартаж байгаагүй ӨМА-н зуухыг аймгууддаа туршилтаар өгч байна.
2023 онд би БГД-т хэдэн зуух туршилтаар тавиад, тендер зарлагдаж явсаар байгаад сая тавигдсан. Айлуудаас судалгаа авахад ам сайтай байгаа. Утаагаа давхар шатаадаг болохоор агаарын бохирдолд эергээр нөлөөлнө. Утааг л багасгаж болох боломжит бүх л аргуудыг ашиглаж байна. Төсөвтэй холбоотой хэмнэж болох зардлын хувьд би яаман дээрээ үнэтэй хурал цуглааныг бүгдийг хориглож, бүгдийг цахим хэлбэрт шилжүүлж байна. Энэ зардлууд ирэх онд бүгд танагдлаа. Манай яаманд ирэх жил утаатай тэмцэхэд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөгдсөн" гэлээ.