Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.12.11 15:10
2135
М.Нарантуяа-Нара: Өвөл ид өвчлөлийн үеэр сурагчдыг амраах саналыг Боловсролын сайдад хүргүүлнэ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара "Эрчим хүчний реформ хийнэ гэчихээд төсвөөс үргүй зардал гараад, дарамт нь эргээд иргэдийн нуруун дээр ирж байгаа нь буруу. Гэхдээ ингэж ойлгуулахын тулд найман тэрбум төгрөг зарж болохгүй. Энэ эргээд иргэдийн нуруун дээр тогны мөнгө болоод орж ирнэ. Манай төсвийн байнгын хорооны ажлын хэсэг 73 тэрбум төгрөгийг танаж болохуйц ажлын хэсэг, салбаруудаас босгон ирж хүүхдийн хоолны төсөв, хавдрын эмнэлгийн их засвар, тоног төхөөрөмжийн 36.1 тэрбум төгрөгийг  оруулж ирж байгаа.

Дүүргийн хэмжээ төдийгүй улсын эмнэлгүүд ачаалалтай буцалж байна. Утааны асуудлаас болж өвчлөл ид дэгдэлт явагдаж байгаа үед ЭМЯ, Боловсролын яам хамтран хариу арга хэмжээ авах ёстой. Боловсролын яам нөхцөл байдал ийм байгаагаас заавал 12 дугаар сарын 20,30-нд амраана гээд хүлээлгүйгээр сурагчдыг наана нь амраагаад нөхцөл байдал намжсаны дараа эргэж ордог зохион байгуулалт хийж болно. Хамгийн гол нь энд хүүхдийн эрүүл мэнд, амь нас яригдаж байна. Би салбарын сайдад бичиг хүргүүлнэ" гэлээ.