Төсвийн байнгын хорооны ажлын хэсгээс гарсан шийдвэрийг танилцуулж байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Ирэх оны төсвөөс шаардлагагүй хэсэгт хуваарилсан 80 орчим тэрбум төгрөгийн хэмнэж , хүүхдийн хоол, Хавдрын эмнэлэгт нэмэлт санхүүжилт олгохоор хуваариллаа.
Ирэх онд төрийн албан хаагчдын тоо нэмэгдэж байгаа дээр илүү анхаарч, цомхон чадварлаг хүнтэй байх тогтоолыг оруулсан.Тодорхой хэмжээний хэмнэлт хийсний үр дүнд 80 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийлээ.
Ингэснээр нийгэм эдийн засгийн ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүддээ зардлуудыг нэмлээ. Үүн дотроос, Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах санхүүжилтыг ЭМЯ дээр тавьж, тоног төхөөрөмжийн зардалд 25.2 тэрбум төгрөгийг тавилаа.
Цэцэрлэг болон гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль цэцэрлэгийн зардал дээр 10 тэрбум төгрөг нэмлээ. Хүүхдийн хоолны зардлыг мөн нэмснээр нийт боловсролын салбарт 34.4 тэрбум төгрөгийг нэмж байна. Одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн засварын их засварын үлдэгдэл мөнгийг тавьснаар ирэх жил их засвар дуусахаар болж байна.
Х.Ганхуяг: Ашигтай ажилласан төрийн өмчит компаниудаас ашиггүй газар руугаа шилжүүлдэг өр, авлага гурван их наяд төгрөг байна
562 төрийн болон орон нутгийн өмчит компани байна. Орон нутгийн өмчит компанийн хувьд 55 нь хязгаарлагдмал дүгнэлт авч, 6 нь дүгнэлт хийхээс татгалзаж, 57 нь сөрөг дүгнэлт авсан. Төрийн өмчит компаниудын хоорондоо өгч, авсан зээл өглөг авлаг нь гурван их наяд төгрөгийн зөрүү үүссэн. Энэ нь ашигтай ажилладаг газраас ашиггүй ажилладаг руугаа шилжүүлэх байдлаар явсан гэсэн үг.
О.Номинчимэг: 1.5 их наядын гадаад зээл тусламж авахаар орж ирсэн. Нийт 89 төслийг гадаад зээлээр одоо хэрэгжүүлж байна. Ашиглаж болох ч хойшилсон ч 10 их наядыг одоо авсан байгаа. Тэгэхээр зээлээ хугацаанд нь үр ашигтай ашиглаж байх гурван дүгнэлт хийж, ЗГ ч чиглэл өгсөн. Үүнд. 89 төслийн 70 нь одоо хэрэгжиж байгаа 19 нь ирэх онд хэрэгжиж магадгүй гэж байгаа. Тэгэхээр эрэмбээ гаргаад аль нь түрүүлж хэрэгжих үр ашгаар нь эрэмбэлэхийг ЗГ- т чиглэл өглөө. Зээлийн ашиглалтыг сайжруулах тал дээр сайжруулах ёстой. Гадаад зээлийг бүсчилсэн хөгжил, томоохон дэд бүтэц рүү чиглүүлэх ёстой. Эдгээр төсөл рүү чиглүүлээд, хувийн хэвшил орж болохуйц төсөл дээр төр орж байгаа нь буруу. Энэ байдлаа болиод арилжааны шинж чанартай төслийг зээл тусламжаар хийх хэрэггүй гэх чиглэл өглөө.
Зөвлөх үйлчилгээ, гадаад дотоод сургалтад нийт зээлийн 10 хувь нь зарцуулагдаж байгааг бууруулах чиглэлээр ЗГ-т чиглэл өглөө.