Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.12.11 15:57
1106
Б.Чойжилсүрэн: Он дуустал эрчим хүч тодорхой хэмжээгээр хязгаарлана

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Үндэсний хорооны төсөв олон нийтийн дунд багагүй шүүмжлэл дагууллаа. Эрчим хүчний яам ажилладгаараа ажиллаад явж байна. Манай салбарт 20 мянган албан хаагч оргил ачааллыг нуруундаа үүрч ажиллаж байна. Эрчим хүчний салбар олон жил дамнуулан алдагдалтай ажилласнаас улс төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Өнөөдөр жишээлбэл 11-12 цагийнэ үед оргил ачаалалтай байлаа. Гэвч хангалттай хэмжээний  нар, салхи байхгүй байгаагаас эрчим хүчний дутагдалд орсон. Бөөрөлжүүтийн цахилгаан станцид гал гарснаас төвийн салбарт холбох хугацаа хойшиллоо. Иймээс энэ оны төгсгөл хүртэл  тодорхой хэмжээнд тогны хязгаарлалт хийгдэнэ. Бөөрөлжүүтийн цахилгаан станц туршилтууд явагдаж байна. Ирэх сард бүрэн чадлаараа ажиллах болов уу.