2025.12.09-ний өдрийн “Инновац, цахим бодлогын байнгын хороо”-ны хурлаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт” өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүн Э.Батшугар дараах саналыг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд маш чухал заалт орсон. Төр өөрт байгаа мэдээллээ иргэн, аж ахуйн нэгжээс шаардахгүй гэж заасан боловч бодит амьдрал дээр хэрэгжилт хангалтгүй байна. Жишээлбэл: Нэг иргэн тэтгэвэрт гарахдаа олон төрийн байгууллагууд руу явуулдаг. Гэтэл Дан, Хур системээр дамжуулж төр өөрт байгаа мэдээллээ бусад агентлаг, Засгийн газрын яамдаас татаж авна гэсэн ч хэрэгжихгүй байгаа нь хүнд суртал дагуулж байна.
Хоёрдугаарт, энэ оны нэгдүгээр сард батлагдсан тогтоолд “Хурдан” платформыг сум, хороо бүрд байгуулахаар болсон. Ингэснээр Монгол улсын иргэн төрийн үйлчилгээ авахдаа заавал нэг цэгийн үйлчилгээний газарт очихгүйгээр өөрт хамгийн ойрхон байрлах хорооны байрнаас төрийн үйлчилгээ авах боломж нээгдэнэ. Энэ ажлын хэрэгжилт ямар түвшинд явж байгаа вэ?
Гуравдугаарт, энэ онд дижитал шилжилтийг дэмжиж, хүнд суртлыг арилгах зорилготойгоор 109 хуульд нэмэлтөөрчлөлт оруулсан. Өнөөдөр И монголиа хэрэгжижэхэлснээр 1,2 их наяд төгрөгийн эдийн засгийн хэмнэлтийгхийсэн. “И монголиа” иргэнд зориулсан платформ, Үүнтэй адил бизнес эрхлэгчдэд зориулсан “И бизнес” гэх платформ бий.
Жишээлбэл: Иргэн Компани байгуулахаар болкомпьютерынхаа ард сууж байгаад нэрээ улсын бүртгэлээсцахимаар аваад, банкны дансаа цахимаар нээчихнэ, тамгаахүртэл цахимаар захиалах эрх зүйн боломжийг бийболгосон. Энэ платформын хэрэгжилт ямар түвшинд явж байна вэ?
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү: УИХ-ын гишүүн Э.Батшугар монгол улсыг дижитал шилжилт хийгдэхэд шаардлагатай чухал зүйлсийг хэллээ. Өнөөдрийн байдлаар төрийн байгууллагууд цаасан дээрх мэдээллүүдээ цахим болгосон ч хоорондоо солилцох тал дээр удаашралтай байна. Шүүхийн шинжтэй буюу хууль хяналтын байгууллагууд тодорхой журмуудыг шинэчилснээр цаасаар биш цахимаар лавлагаануудыг авдаг болно. Тэгэхээр өнгөрсөн онд батлагдсан хуулиудыг дагаад журмуудыг өөрчлөх шаардлагатай. Энэ ажлыг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахаар ажиллаж байна.
-Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтраад бизнесийн байгууллагатай хамтраад аж ахуй эрхлэгчдийг цахимжуулна.
-Сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймаг сумдын багуудад сүлжээ оруулах ажилд хувийн хэвшлийн компаниуд оролцохоо больсон. Учир нь нэгэнт цөөхөн айлтай учраас эдийн засгийн ашиг багатай гэж үзсэн.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар: Монгол Улсын Их хурлаас 2024.01.12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор хууль батлагдсантай холбоотойгоор орон нутгийн хэмжээнд 256, нийслэлийн хэмжээнд 103 цэгт “Хурдан систем” ажиллаж байна. СХД-т энэ сардаа багтааж тус цэгийг байрлуулахаар ажиллаж байна.