Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь "Ипотекийн зээлийг ирэх оноос 80 метр квадрат биш 50 ам метр болгож багасгана. Мөн анх удаа байр авч байгааг ипотекийн зээлд оруулна. Авсан нь дахиж аваад бизнес болгохгүй байх ёстой. Орлогод нийцсэн орон сууыг хуучин УБ-т өгч байсан. Тэгвэл цаашид орон нутаг руу шилжин суурьшиж байгаа хүмүүст түлхүү өгч, хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ. Сум, аймаг, хотод амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанарыг ойртуулснаар төвлөрөл, түгжрэл буурна. Ирэх оны ипотекийн зээл 1.2 их наяд төгрөг болж эх үүсвэр нэмэгдэж байгаа. Байр авсан нь дахиж зээлд хамрагдах боломжгүй болохоор анх удаа байр авахаар зээл хүлээж байсан иргэдийн дараалал урагшилна" гэлээ.