Өчигдөр Грозный дахь Ахмат Кадыровын нэрэмжит цагдаагийн тусгай тасгийн байрыг нисгэгчгүй төхөөрөмжөөр довтолсныг Чеченийн тэргүүн Рамзан Кадыров мэдэгдэв. Дрон шөнийн цагаар довтолсон ч амжиж унагасан аж. Цагдаагийн байрыг манаж байсан дөрвөн цэрэг хөнгөн шархадлаа. Дрон барилга дээр унаж гал гарсан ч дор нь унтраажээ. Рамзан Кадыров энэ довтолгоонд Украиныг буруутгаад, 84 мяннан сайн дурын нөөц цэрэг, Чеченийн анги нэгтгэлийн дайчдыг дайны фронт руу илгээхэд бэлэн байна хэмээн онцлов. Украины дронууд Грозный хотыг ийнхүү дөрөв дэх удаагаа довтолж байна. Өнгөрсөн сард Гудермес хотын тусгай хүчний сургуулийн барилга халдлагад өртсөн юм.